Гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ

Гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ

Архангай аймгийн Онцгой байдлын газраас гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургуулийг  Тариат сумын Тэрхийн цагаан нууранд зохион байгууллаа.

Усчин аврагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу аврагчдыг сургаж дадлагажуулах зорилготой тус сургалтад 10 гаруй аврагч хамрагдсан юм.

Аврагчид усны мандлын сэлэлт, 5-10 метрийн гүнд шумбалт хийн нэрвэгдсэн иргэнийг усны гүнээс гаргаж, анхны тусламж үзүүлэх, усанд эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгслийг ашиглаж сурах, завь жолоодох болоод иргэдийг тээвэрлэх зэргээр онолын мэдлэгээ бататгаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж