Ньюс хөтөч: Багш нар талбай дээр дахин жагсана

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Багш нар талбай дээр дахин жагсана

Ньюс хөтөч: Багш нар талбай дээр дахин жагсана

ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.30

“ТАТВАРЫН ГЛОБАЛЧЛАЛ МОНГОЛД” уриан дор Ази, Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Олон улсын татварын чуулган “АОТСА 2018-MONGOLIA”-аас “УЛААНБААТАРЫН ТУНХАГ БИЧИГ”-ийг үзэглэнэ.

10:00

Дэлхийд танигдсан Монгол эрдэмтэд оролцох "TED science Хөгжлийн гарц"-Оюуны хөрөнгө оруулалт арга хэмжээг сурвалжлах сэтгүүлчдээ урьж байна.

Судалгаа боловсруулалтын ажлыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд эрдэмтдийн чансааг илэрхийлдэг олон улсын эрдэм шинжилгээний өгүүллүүдийн ишлэгдсэн байдлын индекс өндөртэй дэлхийн Монгол эрдэмтдийн лекц Монгол Улсын Боловсролын их сургуулийн төв байрны 3 давхарт "Эрдэмийн зөвлөлийн танхим"-д болно.

11:00

  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 8 сарын мэдээллийг газрын III байр, Үндэсний статистикийн хорооны B1 давхрын "Мэдээллийн төв"-д танилцуулна. Энэ удаа сар бүрийн мэдээллээс гадна дундаж цалингийн II улирлын статистик мэдээллийг хүргэнэ.
  • Багш нарын ажил хаялт цар хүрээгээ улам тэлсээр байна. Сүхбаатарын талбайд дахин жагсаж, суулт хийнэ.
  • Эрдэнэс Таван Толгой ХК байрандаа хэвлэлийн хурал зарлаж байна. Компанийн дэргэд олон нийтийн зөвлөл байгуулах, ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулах болон Нүүрсний гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгнө.

15.00

“Япон улсад суралцах боломж” уулзалт яриа МУИС-ийн шинэ номын сан 5 давхарт 502 тоот өрөөнд болно

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж