Капитрон банк дэлхийн хаана ч ашиглагдах, өндөр хамгаалалтын технологи бүхий EMV чиптэй, TravelMate.ASIA хөнгөлөлтийн сүлжээнд холбогдсон, гурвалсан валюттай ЮнионПэй аяллын картаа харилцагч та бүхэндээ хүргэж эхлээд байгаа билээ.
Капитрон банкнаас ЮнионПэй картын “Онцгой” шинэ боломжийг харилцагчиддаа санал болгож байгаа бөгөөд энэ нь TravelMate.ASIA хөнгөлөлтийн сүлжээ юм.
TravelMate.ASIA хөнгөлөлтийн сүлжээ нь Ази тивийн аялал жуулчлалын бүс нутагт байрлах 1200 гаруй худалдаа үйлчилгээний байгууллагыг өөрийн сүлжээнд холбож, хөнгөлөлт урамшууллыг үзүүлдэг давуу талтай. Өөрөөр хэлбэл, Капитрон банкны ЮнионПэй картыг эзэмшсэнээр та TravelMate.ASIA лого байршуулсан ресторан, дэлгүүр, бусад үйлчилгээний газруудаас картаар худалдан авалт хийх бүрд хөнгөлөлт эдлэхээс гадна томоохон зочид буудал, амралтын газар захиалга хийх, нислэгийн цагийн хуваарийн мэдээлэл авах, WIFI үйлчилгээний хөнгөлөлт эдлэх, Олон улсын аяллын даатгал, аяллын тусламж авах зэргээр олон төрлийн үйлчилгээг авах боломжтой юм. /Картын хөнгөлөлт, урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. /
Капитрон банк нь гадаад улс руу зорчих иргэд, жуулчид, гадаадад суралцаж буй оюутан залуустаа зориулан Олон улсын ЮнионПэй картын элсэлтийн хураамжийг бүрэн чөлөөлж, жилийн хураамж болон дансны доод үлдэгдлийн хэмжээг 50%-иар бууруулаад байна.
Та ЮнионПэй картын эзэмшигч болохын тулд Капитрон банкны өөрт ойрхон салбарт бичиг баримттайгаа ирэхэд хангалттай. Картын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл энд дарна уу.
Холбоотой мэдээ