Дакар раллигийн эхний гараа болно

Хуучирсан мэдээ: 2015.01.04-нд нийтлэгдсэн

Дакар раллигийн эхний гараа болно

Мотоспорт сонирхогчдын хүсэн хүлээдэг “Дакар ралли” уралдаан өнгөрсөн шөнө Аргентин улсад албан ёсоор нээлтээ хийлээ. 2015 оны “Дакар ралли” уралдаан нэгдүгээр сарын 3-17-нд Аргентин, Болив, Чили улсын нутгаар дамжин буцаад Аргентинд барианд орох юм. Нийт 9200 км замыг туулах аж.

35 жилийн түүхт уралдаанд Монголын багийг төлөөлөн 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж, 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр Ө.Бямбацогт, мотоциклийн төрөлд Д.Болдбаатар 83, Ч.Анар 117 дугаартайгаар оролцож буй юм.

Тэмцээний хуваарийн дагуу эхний гараа өнөө шөнө болох юм.

Та бүхэн Дакар Ралли Монгол хуудастай хамт байгаарай.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж