Перугын Буенавентурагын гэрээт ажилтнууд ажил хаялтаа зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Перугын Буенавентурагын гэрээт ажилтнууд ажил хаялтаа зогсоолоо

Лима.
Перугын уул уурхайн компани Буенавентурагын Учучакуа дахь мөнгөний уурхайд ажиллаж байсан гэрээт ажилтнууд ажил хаялтаа зогсоож байна гэж үйлдвэрчний эвлэлийн удирдагч нь Мягмар гаригт мэдэгдлээ.

Даваа гаригт Буенавентурагын хамгийн том уурхайд 1000 орчим дэд гэрээт ажилчид цалингаа нэмэхийг шаардан багаж зэвсгээ орхин ажил хаялт зарлан өөр 500 ажилтны ажлын байрны гарцыг хаасан юм.

Учучакуа нь нийслэл Лима хотоос хойд зүгт 265 км зайд оршдог бөгөөд энэ уурхай өнгөрсөн жилд 286 039 кг мөнгө олборлосон юм. Перу улс мөнгөний олборлолтоор дэлхийд 1-д ордог ба алтны олборлолтоор дэлхийд 6-д жагсдаг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж