Хоолны хордлогод орсон хүүхдүүдийн тоо 63 болжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Хоолны хордлогод орсон хүүхдүүдийн тоо 63 болжээ

Хоолны хордлогод орсон хүүхдүүдийн тоо 63 болжээ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын III цэцэрлэгийн 44 хүүхэд хоолны хордлогод ороод байгаа талаар өчигдөр /2018.9.11/мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүүхдүүд өнгөрсөн баасан гаригт хоолны хордлогод орж, гэрээр болон эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Түүнчлэн хоолонд хэрэглэсэн мах, сүү, багш нарын эрүүл мэндийг шалгуулж байгаа бөгөөд шинжилгээний хариу өчигдөр орой гарах байсан юм. Шинжилгээний хариуг эх сурвалжаас лавлахад “Одоогоор шинжилгээний хариу ирээгүй  байна. 45 хүүхдийн бие өвдөж шинжилгээ өгч, 11 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, долоон хүүхэд гадуур хяналтад байгаа гэсэн мэдээлэл эрүүл мэндийн газраас ирсэн. Ингэхээр 63 хүүхэд хордлогод өртөөд байна” гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж