Танилц: Хотын төвийн замын хөдөлгөөнд орсон өөрчлөлтүүд

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

Танилц: Хотын төвийн замын хөдөлгөөнд орсон өөрчлөлтүүд

Танилц: Хотын төвийн замын хөдөлгөөнд орсон өөрчлөлтүүд

Замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төв орчмын замын хөдөлгөөнд оруулах өөрчлөлтүүдийг танилцуулж байна.


1. Хүүхдийн ордны баруун хойд уулзварт урагш буюу зүүн гар тийн эргэх нөхцлийг бүрдүүлж байгаатай холбогдуулан Скайтел төвийн автобусны буудлыг Хүүхдийн ордны хойд талд шилжүүлэн байрлуулахаар боллоо.

Хөдөлгөөн зохион байгуулалт

ЦУВРАЛ 3: #СКАЙТЕЛ ТӨВИЙН #АВТОБУСНЫ_БУУДЛЫГ ШИЛЖҮҮЛНЭХүүхдийн ордны баруун хойд уулзварт урагш буюу зүүн гар тийн эргэх нөхцлийг бүрдүүлж байгаатай холбогдуулан #Скайтел төвийн #автобусны_буудлыг #Хүүхдийн_ордны хойд талд шилжүүлэн байрлуулахаар боллоо.

Posted by Замын Цагдаагийн Алба on Tuesday, September 11, 2018

2. 1 дүгээр сургуулийн уулзвараас хойш  Цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно.

3. ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын авто замыг сөрөг хөдөлгөөнтэй болгож өөрчлөлт хийж байна.

Хөдөлгөөн зохион байгуулалт

ЦУВРАЛ 1: ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАНД ОРЖ БАЙГАА ӨӨРЧЛӨЛТҮҮДЭЭС ТАНИЛЦУУЛЖ БАЙНА. #1_дүгээр сургуулийн уулзвараас хойш #Цэцэг_төв рүү эргэх хөдөлгөөнийг #хориглож, хойноос урагш чиглэлд #1_чигийн хөдөлгөөнтэй болгох ажил хийгдэж байна. Түүнчлэн ОХУ-ын #Элчин_сайдын яамны баруун талын авто замыг #сөрөг_хөдөлгөөнтэй болгож өөрчлөлт хийж байна.

Posted by Замын Цагдаагийн Алба on Tuesday, September 11, 2018

Хүүхдийн ордны баруун хойд уулзвараар урагш буюу зүүн гар тийш эргэх нөхцлийг бүрдүүлж байна. Ингэснээр иргэд ГХЯ-ын уулзвараар Олимпийн гудамж руу эргэж Шангри-Ла төвийн уулзвараар баруун эргээд Гэндэнгийн гудамжаар зорчиж, Хүүхдийн ордны уулзвараар Энхтайваны гүүр рүү эргэх боломжтой.

Хөдөлгөөн зохион байгуулалт

ЦУВРАЛ 2: ХҮҮХДИЙН ОРДОНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРААР #ЗҮҮН_ЭРГЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО#ГХЯ-ны #уулзвараас #Төв_шуудангийн уулзварын хооронд хойд урсгалдаа 140 суудлын автомашин багтаж зүүн гар тийш 3 эгнээгээр Чингисийн өргөн чөлөө рүү эргэдэг. Энэ хөдөлгөөн Төв номын сангийн баруун урд талын явган зорчигчийн гэрлэн дохион дээр саатаж, Энхтайваны өргөн чөлөө Зүүнээс баруун, баруунаас зүүн тийшээ шулуун явах хөдөлгөөнд саад учруулдаг. Дээрх ачааллыг бууруулах зорилгоор #Хүүхдийн_ордны баруун уулзварт түр гэрлэн дохио байрлуулж #зүүн_тийш эргэх буюу Энхтайвны гүүр рүү эргэх нөхцлийг бүрдүүлж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл зурагт үзүүлснээр иргэд Хүүхдийн ордны баруун хойд уулзвараар урагш буюу зүүн гар тийн эргэх нөхцлийг бүрдүүлж байна. Ингэснээр иргэд ГХЯ-ын уулзвараар Олимпийн гудамж руу эргэж Шангри-Ла төвийн уулзвараар баруун эргээд Гэндэнгийн гудамжаар зорчиж, Хүүхдийн ордны уулзвараар Энхтайвны гүүр рүү эргэх боломжтой. Цаашлаад Багшийн дээдээс Яаралтай түргэн тусламжийн төв буюу 103 руу зүүн эргэх нөхцлийг бүрдүүлэх юм.

Posted by Замын Цагдаагийн Алба on Tuesday, September 11, 2018

ГХЯ-ны уулзвараас Төв шуудангийн уулзварын хооронд хойд урсгалдаа 140 суудлын автомашин багтаж зүүн гар тийш 3 эгнээгээр Чингисийн өргөн чөлөө рүү эргэдэг. Энэ хөдөлгөөн Төв номын сангийн баруун урд талын явган зорчигчийн гэрлэн дохион дээр саатаж, Энхтайваны өргөн чөлөө Зүүнээс баруун, баруунаас зүүн тийшээ шулуун явах хөдөлгөөнд саад учруулдаг юм.

Цаашлаад Багшийн дээдээс Яаралтай түргэн тусламжийн төв буюу 103 руу зүүн эргэх нөхцлийг бүрдүүлэх юм гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж