Хятадын нэрт кино найруулагч Жан Имоу Америкийн Бостоны их сургуулийн хүндэт докторын зэрэг хүртжээ. Түүнд Бостоны их сургуулийн хүндэт докторын зэрэг гардуулж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг хэмээн тус их сургуулийн ерөнхийлөгч Роберт Браун тус арга хэмжээний үеэр хэлсэн байна.
Жан Имоугийн бүтээсэн дүрүүд нь Хятадын ард түмний соёл заншлыг харуулаад зогсохгүй хүний мөн чанарыг үзэгч олонд тусган харуулдаг гэж тэрбээр нэмж ярьжээ. Бостоны их сургуулийн хүндэт докторын цол олгох 145 дахь удаагийн арга хэмжээнд оюутнууд болоод тэдний гэр бүлийн гишүүд нийлсэн 7000 гаруй хүн цугларсан байв.
"2008 оны Бээжингийн олимпийн нээлт, хаалтын үйл ажиллагаа нь дэлхийн нийт иргэдэд маш гайхалтай сэтгэгдлийг үлдээсэн. Энэ оны эхээр Пенчаньд болсон Өвлийн олимпийн наадмаар таны зохион байгуулсан арга хэмжээ ч мөн олон хүнд гайхалтай сэтгэгдэл үлдээсэн. Тиймээс Бостоны их сургуулийн удирдлагууд ийм авьяаслаг нэгэн доктортой болсондоо бахархалтай байгаа” гэдгээ Роберт Браун цохон тэмдэглэжээ. Харин Жан Имоугийн хувьд энэхүү цол хэргэмийг хүртсэндээ сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэн түүний уран бүтээл, хувь хүний үзэл санааг нь өндрөөр үнэлсэнд талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ