Гус Хиддинг Хятадын шигшээг дасгалжуулна

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

Гус Хиддинг Хятадын шигшээг дасгалжуулна

Гус Хиддинг Хятадын шигшээг дасгалжуулна

Нидерландын нэрт дасгалжуулагч Гус Хиддинг БНХАУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийг дасгалжуулахаар болсныг тус улсын Хөлбөмбөгийн ассоциаци мэдэгдэж байна.

21 хүртэлх насны залуу тамирчдыг тэрбээр 2020 оны Олимпийн наадамд бэлдэх бөгөөд ирэх сараас албан ёсоор ажилдаа орох гэнэ. Өдгөө 71 настай Гус Хиддинг Нидерланд, ОХУ, БНСУ зэрэг орны хөлбөмбөгийн шигшээ баг, “Реал Мадрид”, “Челси” зэрэг багуудыг дасгалжуулан амжилтад хүргэж байсан алдартай мэргэжилтэн юм.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж