Крипто валюттай холбоотой хаягуудыг хаана

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

Крипто валюттай холбоотой хаягуудыг хаана

Крипто валюттай холбоотой хаягуудыг хаана

“Вичат” дахь крипто валюттай холбоотой мэдээлэл, уг валютын зах зээлийн тухай шинжилгээ, судалгааны агуулга бүхий мэдээ нийтлэгч хаягуудыг хааж байна. Тоон валютын албан ёсны хаягууд, мэдээлэл түгээгч аккаунт нь вичатын дотоод журмыг зөрчиж буй тул ийм арга хэмжээ авч буй аж.

БНХАУ-д хамгийн түгээмэл хэрэглэгддэг харилцаа, холбооны энэхүү сүлжээ одоогийн байдлаар тоон валют, блокчейн системийн үйл ажиллагаатай холбоотой 30 гаруй албан ёсны аккаунтыг хаагаад байгаа бөгөөд цаашид ч хэрэглэгчдийн хүсэлт, сүлжээний мөрдөх журмын дагуу ийм мэдээлэл түгээхээс сэргийлэхээ мэдэгдэж байна.

 Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж