Мөс зүсэгч “Цасан луу” далайд гарлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

Мөс зүсэгч “Цасан луу” далайд гарлаа

Мөс зүсэгч “Цасан луу” далайд гарлаа

“Цасан луу-2” нэртэй мөс зүсэгч хөлгийг есдүгээр сарын 10-нд Шанхайн боомтоос далайд гаргаж, туршсан байна. Хятадын усан онгоц эзэмшигчдийн ассоциацийн мэдээлж буйгаар, “Цасан луу-2”-ыг 2016 оноос барьж эхэлсэн бөгөөд төслийн нийт өртөг 153 сая ам.доллар хүрсэн аж.

122 метр урт, 12.3 мянган тонн жинтэй “Цасан луу-2” хөлөг 1.5 метр зузаантай мөсийг хагалж, зам туулах чадвартай. Хөлгийг 2019 оноос ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэхүү хөлөг нь хятадуудын хийсэн анхны мөс зүсэгч бөгөөд анхны “Цасан луу-1” хөлгийг Херсоны хөлөг онгоцны үйлдвэрт бүтээж, 1994 онд БНХАУ худалдаж авсан юм.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж