"Дүнжингарав"-ын замд ноцтой осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

"Дүнжингарав"-ын замд ноцтой осол гарчээ

"Дүнжингарав"-ын замд ноцтой осол гарчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав захын урд 2018 оны есдүгээр сарын 10-ны өдөр зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал,  өчигдөр өглөөний 10 цагийн орчимд  Дүнжингарав худалдааны төвийн урд замаас Улиастайн уулзвар орох замд портер маркийн автомашин нь хово маркийн автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас Хан-Уул дүүргийн харьяат иргэн 32 настай З-гийн амь нас хохирч, нэг хүн хүнд гэмтсэн байна. Одоогоор ослын шалтгаан дүгнэлт гараагүй шалгалтын ажиллагаа явагдаж байгаа гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Э.АРИУН 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж