Шинзо Абэ оросуудыг эх орондоо “урив”

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

Шинзо Абэ оросуудыг эх орондоо “урив”

Шинзо Абэ оросуудыг эх орондоо “урив”

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх аравдугаар сард Японд айлчлахаар төлөвлөж байна. Айлчлалын өмнө Японы ерөнхий сайд Шинзо Абэ оросуудад зориулан визний дүрмээ хөнгөвчилснөө мэдэгджээ. Тодруулбал, ирэх аравдугаар сараас эхлэн Японы засгийн газраас ОХУ-аас ирэх жуулчдын групп виз  мэдүүлэх шинэ хялбаршуулсан журмыг мөрдөх аж. Шинзо Абэ энэ оныг ОХУ болон Японы соёлын жил болгон зарласантай холбогдуулан хоёр орны ард иргэдийн хооронд харилцаа, хамтын ажиллагааг дэмжих үүднээс визний журмаа өөрчлөхөөр болжээ.

Өмнө нь Японы засгийн газраас оросуудад зориулан виз мэдүүлэх үйл явцыг хөнгөвчилсөн юм. Тухайлбал, олон удаагийн визний хугацааг гурав байсныг таван жил болгож нэмэгдүүлж, нэг удаадаа 30 хүртэл хоногоор саатахыг зөвшөөрчээ. Үүнийг 2016 онд Владимир Путин Японд айлчлах үеэр хэлэлцсэн байв. Визний хөнгөлөлтийн үр дүнд өнгөрсөн онд Японд ирсэн оросын жуулчдын тоо 40,8 хувиар нэмэгдэж, 77 мянгад хүрчээ.

Эх сурвалж: Tass

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж