Дэлхийн топ 500 сургуулийн жагсаалтад Оросын 11 сургууль багтав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Дэлхийн топ 500 сургуулийн жагсаалтад Оросын 11 сургууль багтав

Дэлхийн топ 500 сургуулийн жагсаалтад Оросын 11 сургууль багтав

Төгсөгчдөд нь амархан ажил олддог 500 их, дээд сургуулийн жагсаалтад Оросын 11 сургууль багтсан байна. QS Quacquarelli Symonds компани нь боловсрол, ажил эрхлэлтийн чиглэлээр дүн шинжилгээ хийж, зөвлөгөө өгдөг бөгөөд чансааны жагсаалтаа гурав дахь удаагаа гаргаж байгаа юм. Шинэ жагсаалтаа есдүгээр сарын 11-ны өдөр олон нийтэд ил болгосон байна. Дэлхийн улс орнуудын 600 гаруй их, дээд сургуулиудад дүн шинжилгээ хийж, 500-г нь чансааны жагсаалтад оруулжээ.

Оросын 11 сургуулийн жагсаалтыг Москвагийн Их сургууль тэргүүлсэн байна. Ингэхдээ Москвагийн Их сургуулийн чансаа өмнөх жагсаалтаас үзүүлэлт нь дээшилсэн байна. Харин Санкт-Петербургийн Их сургуулийн үзүүлэлт доошилжээ. Өмнөх жагсаалтад 110-т байсан Москвагийн Их сургууль энэ удаа 101-т оржээ. Тус сургууль хамгийн гол хоёр үзүүлэлт болох “Ажил олгогчдын үнэлгээ”, “Төгсөгчдийн үзүүлэлт” гэсэн ангилалд дээгүүр оноо авсан байна.

Жагсаалтад Москвагийн Их сургуулиас гадна Санкт-Петербургийн Их сургууль, МГИМО, Высшая школа экономики, Бауманы нэрэмжит Москвагийн Техникийн Их сургууль, Москвагийн Физик-техникийн дээд сургууль, МИФИ, МИСиС, Новосибирскийн Их сургууль, Плехановын нэрэмжит Эдийн засгийн Их сургуулиуд багтсан байна.

Дэлхийн чансааг Массачусетсийн Технологийн дээд сургууль (Мassachusetts Institute of Technology- MIT) анх удаа тэргүүлсэн байна. Өмнөх хоёр жагсаалтыг Стэнфордийн Их сургууль  (Stanford University) тэргүүлж байсан бол энэ удаад Массачусетсийн Технологийн дээд сургууль тэргүүлж чадсан байна. Гуравдугаарт Лос Анжелесийн Калифорнийн Их сургууль оржээ. Дөрөвт, Харвардийн Их сургууль, тавд, Сиднейн Их сургууль, зургаад, Мельбурнийн Их сургууль, долоод, Кембрижийн Их сургууль, наймд, Берклийн Их сургууль, есөд Хятадын Чинхуа Их сургууль, аравт Оксфордийн Их Сургууль орсон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2018-09-12 103.212.119.133

Orosiin ih syrguuliud uneer orovdmoor bna le buh yum ni 90 oniihooroo orchin ueiin internetbtsahim orchin gesen oilgolt baihgui. Ertnii zuragdajuragdsan modon shireetri uranhai heden nomtoi kkk

FuckU 2018-09-12 195.19.61.172

Huuyee ooroo ochood suraad uztsen ymuu?? Ahahha eswel ochij sursn gants surguuli chin tm gsimuu loool hahahhah

FckU 2018-09-12 195.19.61.172

Huuyee ooroo ochood suraad uztsen ymuu? Ahahha eswel ochij sursn gants surguuli chin tm gsimuu loool hahahhah

Zochin 2018-09-12 103.212.119.133

mulguu orosiin surguuliud buur 90 onoos omno yamar baisan ter chigeeree bna lee kk. Ochuuhen ch hogjil devshil baihgui. Ertnii zuragdaj zirogdson davchuumodon shireeteigeenurj unah shahsan baishin barilgatai, 90 onoosomnoh ueiin ranhai noirhoi hedennomtoi, internet tsahim orchin gejoilgolt baihgui kkk.

ОНОМ 2018-09-12 103.57.93.143

Нэмээд хэлэхэд эхний 100 бол үнэхээр том үзүүлэлт. Гэхдээ Хятадын өч төчнөөн их сургууль эхний 100-д байхыг харахад Оросын их сургуулиуд чадахгүй байгаа нь их сонин. Товчдоо маш олон үзүүлэлтээр гаргана. Гол нь хөрөнгө оруулалт. Орос шиг дундажаас дээш орлоготой орны хувьд баячуудын урдуур жагсана гэж байхгүй л дээ. Европи тэр чигтээ Оросын урд байна. Орлогоороо гэх мэт. Гэхдээ Орос муу гэсэн үг гэж бодохгүй байна. Оросын потенциалыг дутуу үнэлж болохгүй.

ONOM 2018-09-12 103.57.93.143

Энэ хүүхдүүдийн хэрүүл, тэмцлийг харахаар инээд л хүрэх юм. Даанч та нар минь ямар ч ойлголт алга. Монголын МУИС энэ чансаанд 2000-оос хойш байгаа. Дэлхийн бүх улсууд чадах чинээгээрээ хамаг байдгаа оруулан хөгжүүлж буй энэ салбарт 1 байр урагшилна гэдэг ямар чухал болохыг мэдэж байна уу, хөгжиж буй орнуудын олон сургууль маш ойролцоо үзүүлэлттэй байх тул дээшээ гарна гэдэг асар хэцүү. МУИС-д 500-д орох зорилт тавьсан нь үнэхээр том зорилт. Гэхдээ болохгүй ч юм байхгүй. Товчдоо хөрөнгө оруулалт

Др 2018-09-12 124.158.113.3

Үхсэн баас яадахдаа эхний зууд ордог сургуультай хүчирхэг улс гэж юу бсын

h 2018-09-12 203.169.49.101

МУИС ?

Зочин 2018-09-12 203.169.49.101

МУИС ?

Иргэн 2018-09-12 66.181.183.200

Нэг Трамп шиг л Америк хийсэн хүснэгт л байна. Үүнд хэн итгэх юм

Зочин 2018-09-12 103.212.119.133

Gol ni tanai orosiin surguuliud uneer hitsrogdson ni unen baihgui yu umhii orosoo kkk

Иргэн 2018-09-12 66.181.183.200

Нэг Трамп шиг л Америк гаргаж байгаа хүснэгт шүү дээ Үүнд юунд нь үнэмших юм

Ovgon 2018-09-12 103.212.119.133

He he he orisiin ih surguuliudaas ehnii 100-d ch bagtadgui ee kk.

Зочин 2018-09-12 77.172.23.29

Монголых 500д багтаагүй л байна.