"Почта России" илгээмжийг гурав хоногт хүргэхээр зорьж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.12-нд нийтлэгдсэн

"Почта России" илгээмжийг гурав хоногт хүргэхээр зорьж байна

"Почта России" илгээмжийг гурав хоногт хүргэхээр зорьж байна

Хятадаас ирж байгаа хямд төсөр үнэтэй илгээмжийг ойрын хоёр жилдээ багтан гурав хоногийн дотор захиалагчид нь өгөхийг зорин ажиллаж байна хэмээн "Почта России" компанийн тэргүүн Николай Подгузов хэллээ.

10-15 ам.долларын үнэ бүхий илгээмжийг Хятадаас хоёроос гурав хоногт багтаан шуурхай тээвэрлэн Орост авчрах зорилтыг тавин ажиллаж байгаагаа Владивосток хотод болж байгаа Дорнын Эдийн засгийн форумд оролцох үеэрээ “Почта России” компанийн захирал хэлсэн байна.

Оросын цахим худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгаа. 2017 оны байдлаар өмнөх 2016 онтой харьцуулахад 13 хувь нэмэгдэж нэг их наяд рубль хүрсэн байна. Цахим худалдааны захиалгын дийлэнх хэсгийг Хятадын зах зээлээс хийж байгаа юм. Нийт цахим илгээмжийн 91 хувь нь Хятадаас ирж байна. Мөн 22 еврогоос доош үнэтэй илгээмжийн 61 хувь нь мөн Хятадын зах зээлд хамаарч байгаа ажээ.

 Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж