“Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн газрын дарга нар Замын-Үүдэд ажиллаж яваад осолд орж, нас барсан гэсэн мэдээлэл олон нийтийн хэрэгслээр тараад буй. Тэгвэл энэ мэдээлэл нь ташаа мэдээлэл юм байна.
Харин Замын-Үүдийн ачаа тээврийн II ангид ачигчаар ажиллаж байсан залуу архи ууж, эхнэртэйгээ муудалцсанаас автомашинаасаа унаж нас барсан хэрэг гарчээ. Гэхдээ тэрээр ажлаасаа гараад багагүй хугацаа өнгөрсөн юм байна. Эх сурвалжийн зүгээс “Талийгаач залуу Замын-Үүдийн салбарт ачигч хийж байгад тодорхой хугацааны өмнө ажлаасаа гарсан байсан. Олон нийтийн сүлжээгээр явж буй мэдээлэл ташаа” гэсэн тайлбарыг өглөө.
Ш.ОЧ