АНУ 3.5 их наяд ам.доллар дайнд зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

АНУ 3.5 их наяд ам.доллар дайнд зарцуулжээ

АНУ 3.5 их наяд ам.доллар дайнд зарцуулжээ

АНУ-ын Төрийн департментаас 2001 оны есдүгээр сарын 11-нээс хойш Афганистан, Ирак болон Сири улсуудад болсон дайны үйл ажиллагаанд 1.5 их наяд ам.доллар зарцуулсан гэх тоо үзүүлэлтийг нэгтгэн гаргажээ.

Одоогийн байдлаар Афганистанд өрнөж буй “Эрх чөлөөний харуул”, Сири болон Иракт хэрэгжиж байгаа “Салшгүй шийдвэр”, мөн Канад, АНУ-ын нутаг дэвсгэрт болж буй “Язгуур бүргэд” зэрэг батлан хамгаалах ажиллагаануудыг нийт 185.5 тэрбум ам.доллараар санхүүжиж байгаа аж.

Эдгээрээс Афганистанд өрнөж буй ажиллагаанд 134.3 тэрбум ам. доллар зарцуулж байгаа бол "Язгуур бүргэд"-эд 27.7 тэрбум харин "Салшгүй шийдвэр"-т 23.5 тэрбум ам.долларыг тус тус зарцуулсан аж. Судалгаанд тэмдэглэснээр дээрх хөрөнгийг цэргийн бэлтгэлт сургуулилт, багаж хэрэгсэл, хоол хүнс, хувцас, эрүүл мэндийн үйлчилгээ болон цалин хөлсөд  зарцуулжээ.

“Яг одоогоор бидэнд энхийн гэрээ хэлцэл байгуулахад бодитой санагдаж байна. Бүх суурь тавигдсан одоо зөвхөн нөхцөлүүд л үлдлээ” хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жамес Маттис мэдэгджээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жамес Маттис

Тэрбээр Афганистанд дөрөв дэх удаагаа айлчилж байгаа бөгөөд алан хядагчдын “Талибан” бүлэглэлтэй энхийн хэлцэл байгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Афганистанд болж буй дайн болон сөргөлдөөнүүд сүүлийн 17 жил үргэлжилж байгаа ба АНУ-ын хамгийн урт дайнд тооцогдох болсон.

Одоогийн байдлаар Афганистанд 14 мянган АНУ-ын цэрэг алба хааж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNBC
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж