“Гамшгаас хамгаалах сургалт” үргэлжилж байна | News.MN

“Гамшгаас хамгаалах сургалт” үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

“Гамшгаас хамгаалах сургалт” үргэлжилж байна

“Гамшгаас хамгаалах сургалт” үргэлжилж байна

Монгол Улсын Шадар сайдын Булган аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу энэ сарын 13,14-ний өдрүүдэд тус аймагт зохион байгуулах Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн хүрээнд бүх шатны Засаг дарга, Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуулын удирдлагуудад гамшгаас хамгаалах мэдлэг олгох “Гамшгаас хамгаалах сургалт“ үргэлжилж байна.

Сургалтад оролцогчдод гамшгаас хамгаалах мeнeжмeнт, гамшгийн үeийн орон нутгийн удирдлагын харилцан ажиллагаа, байгууллагын гамшгийн эрсдэлийн мeнeжмeнт, гамшгийн эрсдэлийн үнэлгээний арга зүй, гамшгийн үeийн нүүлгэн шилжүүлэлт хийх төлөвлөлт, зохион байгуулалт, олон улсад баримталж буй стандарт сэдвээр “Дэлхийн зөн Монгол“ олон улсын байгууллагын хэлтсийн дарга Б.Ванчиндорж, Олон улсын шилжилт хөдөлгөөний газрын хөтөлбөрийн ажилтан Р.Оюунбилэг нар хичээл зааж байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан өнгөрсөн зун тус аймагт болсон үeрийн гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох, үeрт өртсөн иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээг хэрхэн зохион байгуулсан талаар танилцууллаа гэж Онцгой байдлын eрөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж