Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхлаа | News.MN

Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхлаа

Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр тус хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Дорнын эдийн засгийн чуулган болох Русский арал дээр хүрэлцэн ирмэгц БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхсан юм.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2020 онд тохиох талаар дурдаж, энэхүү түүхэн ойг угтан хоёр улсын хамтын ажиллагаандаа бодит ахиц дэвшил гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд өөрийнх нь халуун дотно мэндчилгээг дамжуулахыг хүслээ.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад цаг зав гарган хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар нээлттэй санал солилцох боломж олгосонд талархал илэрхийлээд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний мэндчилгээг уламжлав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус улсад айлчлахыг урьсныг энэ удаагийн уулзалтаар дахин уламжиллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж технологи инноваци, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр улсын залуу бизнесмэнүүдийг дэмжих зөвлөл байгуулах санал дэвшүүлж, энэ талаар дэлгэрэнгүй ярилцав. Мөн Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад Монгол Улс нар, салхи, нүүрсний эх үүсвэрийн эрчим хүчний нийлүүлэгчээр оролцох сонирхолтой байгаагаа  илэрхийлэхэд БНСУ-ын тал уг саналыг хүлээн авах боломжтойгоо илэрхийлсэн юм.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан ажил хэрэгч саналуудыг хүлээн авч хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн онцлоод, тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний санаачилсан Зүүн хойд Азийн төмөр замын нийгэмлэгийг байгуулахад хамтран ажиллахыг санал болгосон юм.

Талууд хоёр талын хамтын ажиллагааны түвшингээ шат ахиулж стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийн төлөө ажиллах тухайд санал нэгдэв.

Эх сурвалж: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mogy 2018-09-11 202.126.89.249

Sain baina. bolj l baina.

Avatar

Зочин 2018-09-11 202.126.89.249

Sain baina. bolj l baina.

Avatar

Зочин 2018-09-11 122.201.21.109

Ard uneniig heljee! Janhuug ogtsuulaya!!!

Avatar

Багшийн эрдэм шаьд шавийн чадвар солонгост 2018-09-11 139.5.219.142

Таны шавь нар Солонгост үүргээ сайн биелүүлж байгаа юм шиг. Үе үе лхулгай,худлыг Солонгосчууд мэдээлээд байдаг юм хэ хэ, Төрийн эрхэмийн үлгэр дуурайлал юм даа

Avatar

АРД 2018-09-11 66.181.167.194

Цээжээ түхийлгэж тагтаа пооз авдаг Төмөр замаас 280 сая доллар хулгайлж, 17 чингэлэг спиртийг ус болгосон шидтэн, номурангаас 120 сая доллар луйвардсны төлөөсөнд өмнийн говийн ашигт малтмалын ордыг солонгосуудад санал болгож явсан кармааны хулгайч жанхуу ичих ч үгүй солонгосуудаасаа гуйлгаа гуйсаар! 2020 он хүртэл тэснэ гэж сэрүүн зүүдэлж байгаа бололтой. Атийсан тагжгар төвд хулгайч аа, чи 2020 онд шоронд байж байх болно. Чиний хулхи орос шоунд хууртах хүн улам цөөрсөөр байна!!!

Avatar

kkkk 2018-09-11 202.9.43.111

МАНгарын тэжээвэр гөлөг боож үхлээ юу

Avatar

Зочин 2018-09-11 122.201.21.109

Ard uneniig heljee! Janhuug ogtsuulaya!!!

Avatar

Зочин 2018-09-11 66.181.167.194

Цээжээ түхийлгэж тагтаа пооз авдаг Төмөр замаас 280 сая доллар хулгайлж, 17 чингэлэг спиртийг ус болгосон шидтэн, номурангаас 120 сая доллар луйвардсны төлөөсөнд өмнийн говийн ашигт малтмалын ордыг солонгосуудад санал болгож явсан кармааны хулгайч жанхуу ичих ч үгүй солонгосуудаасаа гуйлгаа гуйсаар! 2020 он хүртэл тэснэ гэж сэрүүн зүүдэлж байгаа бололтой. Атийсан тагжгар төвд хулгайч аа, чи 2020 онд шоронд байж байх болно. Чиний хулхи орос шоунд хууртах хүн улам цөөрсөөр байна!!!

Avatar

Зочин 2018-09-11 59.153.114.17

ЧИ ЮУН аймшиггуй загнав ухсээн

Avatar

43 2018-09-11 59.153.114.17

ЧИ ЮУН аймшиггуй загнав ухсээн

Avatar

Бор гэдсээ шантаажаар тэжээгч 2018-09-11 139.5.219.142

Энд бичсэн асуудал биетэй бодоитоор хэрэгжсэн баримт нотолгоотой асуудлыг гайхалтай шудрага царайлсан Л.Оюун-Эрдэнэ гэгч хаагуур нь яваад байна аа. Аавын хүүхдийг алагчлалгүй л шудрагаар ярь л даа Оюун-Эрдэнэ гэгдэг эр шудрага хүн мөн үү Захиалгаар шантааж хийж бор гэдсээ тэжээгч л биш бол адилхан ханд л даа" Батзандаан юм л бол асуулга гээд байдпаг биз дээ.тэтгэврийн зээлийг тэглэх,баялгийг тэгш хуваарилуулах амлалтаар сонгогдын санал авсан ерөнхийлөгчөөс амлалтыг нь асуугаач !!!Улаан попчин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж