Хятад төрөлтийг хязгаарлахаа болих уу?

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

Хятад төрөлтийг хязгаарлахаа болих уу?

Хятад төрөлтийг хязгаарлахаа болих уу?

Хятадын засгийн газраас удаан хугацаанд хэрэгжүүлж буй төрөлтийг хязгаарлах бодлогоо зөөлрүүлсээр байгаа билээ. Тэгвэл Хятадын засгийн газар гэр бүл төлөвлөлтийн бодлогын хэрэгжилтийг хянадаг гурван агентлагийг татан буулгажээ. Хятадын Үндэсний эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээлснээр гурван агентлагийн оронд  Гэр бүл төлөвлөлт, хүн амын өсөлтийг хянах газар ажиллах аж. Үүний зэрэгцээ Хятадад гурван тооройтой гахайны гэр бүлийг дүрсэлсэн шуудангийн марк гаргаснаас ажиглагчид Бээжин төрөлтийг хязгаарлаа больж магадгүй хэмээн харжээ.

Удаан хугацаанд нэг гэр бүл-нэг хүүхдийн бодлогыг хэрэгжүүлснээс Хятадад өдгөө хүн амын насжилт хурдацтай нэмэгдэж, ажиллах хүчний тоо буурч эхэлжээ. Улмаар Хятадын засгийн газраас 2016 онд нэг хүүхдийн бодлогоо зөөлрүүлж, гэр бүлүүдийг хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрсөн юм. Ингэснээр 2016 онд төрөлт найм орчим хувиар нэмэгдсэн ба шинэ төрсөн хүүхдүүдийн олонх нь айлын хоёр дахь хүүхэд байжээ. Гэвч энэ нь нэг удаагийн л өсөлт байсныг статистик үзүүлэлт гэрчилжээ. Учир нь 2017 онд төрөлт 17,2 сая байсан нь өмнөх оныхоос 0,7 саяар буурчээ. 60 ба түүнээс дээш ахмад настны Хятадын хүн амд эзлэх хувь өнгөрсөн онд 17,3 хувиар нэмэгджээ.

Хятад улсын хүн ам 1,4 тэрбумд хүрч, дэлхийн хамгийн их хүн амтай орон болсон. Хятадын хүн ам 2029 он гэхэд 1,45 тэрбумд хүрэх аж.  Үүний зэрэгцээ Хятадын соёл, ёс заншлын уламжлал, нэг хүүхдийн бодлогоос шалтгаалан хүйсийн тэнцвэртэй харьцаа алдагджээ. Ирэх 2020 оны сүүл гэхэд Хятадад  эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс 30 саяар илүү болох гэнэ.

Эх сурвалж: Associated Press

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж