Сирийн 76 мянган хүн 2014 онд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2015.01.03-нд нийтлэгдсэн

Сирийн 76 мянган хүн 2014 онд амиа алджээ

 

Сирийн иргэний дайны явцад 76 021 хүн 2014 онд амиа алдсан тухай Хүний эрхийн байдлыг хянах Сирийн төвийн мэдээнд өгүүлсэн байна. Уг төвийн мэдээгээр тэдний 33 278 хүн нь энгийн иргэд ажээ.

 

Сирийн сөргөлдөөн 2011 онд эхлээд иргэний дайн болон хувирсан юм.

 

Шинэ оны өмнө Сирийн ерөнхийлөгч Башар Ассад нийслэлийн Жубар район дахь фронтын шугам дээр очин цэргээ эргэсэн байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж