Фото: Максим Блинов / РИА Новости
Шинэ жилийн нэг гацуур модноос дундажаар 25 мянган хорхой шавьж илэрчээ. Хувалз, эрвээхэй, аалз зэрэг амьтад гацуурын өргөсөнд ичдэг байна. Дулаан байранд авчирсан модны амьтад ичээнээс сэрэх боломжтойг Бергений их сургуулийн профессор Бъярте Йордал (Bjarte Jordal) анхааруулж байна. Хорхой шавьжны талаар түүний хийсэн судалгааны тухай The Daily Mail сонинд өгүүлжээ.
Эдгээр хорхой шавьж хүйтнээс нөмөрлөн гацуур модонд нуугдан бүгдэг байна. Эдгээр хорхой шавьж хүн аюулгүй ч гэсэн харшил үүсгэж магадгүй гэнэ.
Ойгоос авчирсан гацуурт эдгээр амьтад их байдаг гэнэ. Гацуурыг сонгохдоо фермд үржүүлсэн мод авах хэрэгтэй хэмээн профессор хэлэв. Үржлийн модны фауна зэрлэг модныхоос цөөн төрөлтэйг тэр хэллээ. Одоо үүнээс урьчилан сэргийлэхийн тулд АНУ-д модыг халуун аргаар ариутгах болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР