НИХТ-чид сая төгрөгөөр торт авчээ

Хуучирсан мэдээ: 2015.01.03-нд нийтлэгдсэн

НИХТ-чид сая төгрөгөөр торт авчээ

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид өнгөрөгч шинэ жилийн баяраар нэг сая төгрөгөөр нэг бялуу авчээ. Энэ тухай мэдээллийг нь олон нийтийн зүгээс тун талархалтайгаар хүлээн авсны учир нь уг бялууг охиныхоо эмчилгээнд мөнгө олохоор цаг наргүй торт урладаг С.Золзаяагаас худалдан авсанд байгаа аж. Уг бялууг нийслэлийн иргэдийн хурлын 18 төлөөлөгч сая төгрөг цуглуулан авчээ. Мөн С.Золзаяагийн напелион тортыг өнгөрөгч шинэ жилийн баяраар дуудлага худалдаанд оруулах арга хэмжээ ч өөр газруудад зохион байгуулагдсан гэнэ.

Цахим орчинд 18 төлөөлөгчийн энэхүү худалдан авалтанд талархсан сэтгэгдэл ч түгж, “бразил явж туршлага судласныг нь уучлахаар шийдлээ” гэх наргиа ч гараад амжлаа.

Б.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж