ИУ-ын дайчдын гарт Иракийн 15000 хүн үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2015.01.03-нд нийтлэгдсэн

ИУ-ын дайчдын гарт Иракийн 15000 хүн үрэгдэв

 

Фото: Safin Hamed/ AFP

 

Иракийн “Исламын улс” бүлгийн дайчид өнгөрсөн онд 15 мянган хүнийг хөнөөжээ. Тэдний үйл ажиллагаанаас 22 мянга гаруй хүн шархадсан байна. Иракийн Засгийн газрын мэдээнээс үндэслэн энэ тухай Agence France-Presse мэдээлжээ.

 

Сүүлийн долоон жилийн дотор энгийн иргэдийн хувьд 2014 он нь хамгийн хөнөөлтэй болсныг агентлаг тэмдэглэв.

 

Өнгөрсөн оны зун ИУ нь Ирак, Сирийн  газар нутгийн хэсгийг эзлээд тэнд өөрсдийн халифийн орныг зарласан билээ. Террорист энэ бүлэглэлтэй дээрх хоёр орны арми, курдын отрядууд мөн олон улсын  эвслийн гишүүд хамтран тэмцэж байгаа юм. АНУ тэргүүтэй эвслийн нисэх хүчин наймдугаар сараас Иракт, есдүгээр сараас Сид террористуудын байрлалыг бөмбөгдөж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж