УИХ-ыг тараах зорилгоор гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

УИХ-ыг тараах зорилгоор гарын үсэг цуглуулж эхэлжээ

УИХ-ыг тараах зорилгоор гарын үсэг цуглуулж эхэлжээ

“Монгол ньюс” мэдээллийн төвд “Их цааз их эргэлт”  төрийн бус байгууллагаас мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ыг тараах зорилгоор иргэд болон нам эвслийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна.

“Эргэн мандуулах хүчин”-ийн УЗ-ийн дарга Б.Батсайхан "Ардчиллаар бидний олж авсан ганц том эрх бий. Энэ нь Үндсэн хуулийн 3.1-т заасны дагуу улс орноо удирдах эрх мэдлийг бүрэн олж авсан. Уг эрхийг хэрэгжүүлэх талаар хоёр заалт байдаг. Үүнд, улсаа удирдах ажилд шууд оролцох, мөн сонгуулиар дамжуулж оролцох тухай юм. Харамсалтай нь долоон удаагийн сонгуулийн дараа ийм байдлаар улс орноо хөгжүүлж, шинэчлэх боломжгүй юм байна гэдгээ ойлголоо. Өнгөрсөн хугацаанд ард иргэдийн амьжиргаа, газар нутаг, төрийн залгамж халаа, эдийн засаг, соёл, хэл ямар болж өөрчлөгдөв. Бид УИХ гэж нам дамжиж гарч ирсэн хүмүүсийг тараахыг хүсч байна. Монголын хамаг баялаг, өв соёлын бүтээлүүдийг энэ нөхөд л гадагш гаргаж байна. Бид цаашид хөгжихийн тулд энэ хүмүүсээс нэн түрүүнд салах шаардлага үүслээ. Ийнхүү бид өнөөдөр эрхийнхээ дагуу УИХ-ыг тараах гарын үсэг зуруулах ажлыг албан ёсоор эхлүүлнэ. Одоогийн байдлаар 500 хүний гарын үсэг цугларсан байгаа"  гэсэн юм.

Т.НОМИН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж