EPA/JUSTIN LANE
WTI маркийн баруун техасийн хөнгөн нефть энэ лхагва гаригт $0,85 (1,57%) доллараар хямдрав. Хоёрдугаар сард нийлүүлэгдэх фьючерсийн гэрээ нь нэг баррелийн үнийг $53,27 доллараар гэж хийгдсэн байна.
Brent нефтийн нэг баррель 56 доллараас багаар арилжаалагдав. Хамгийн сүүлчийн үнийн энэ уналт гэнэтийн боллоо гэдгийг шинжээчид хэлж байна. Тэд дэлхийн зах зээл дээр санал нь эрэлтээс мэдэгдэхүйц их гээд үүнийг өөрчлөх чиг хандлагыг олж харахгүй байгаа гэнэ. Ерөнхий байдалд Ливийн хэрэг явдал ч нөлөөлсөнгүй. Ливийн нефтийн нийлүүлэлт аравдугаар сараас хойш 65%-иар буурсан байгаа.
Үүний зэрэгцээ, АНУ өөрийгөө дэлхийн зах зээлийн ирээдүйтэй нийлүүлэгч гэж улам идэвхтэй рекламдаж байгаа юм. Барак Обамагийн засаг хөнгөн нефтийг экспортлох замаа хуулийн талаас нь засч цэвэрлээд байгаа юм. Энэ шинэ нийлүүлэлтэд зах зээл нь өмнөхийн адил сул дорой байгаа нь сөргөөр нөлөөлж буй.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР