Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе гэв

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе гэв

Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе гэв

Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн, яармагийг есдүгээр сарын 14-ны өдөр зохион байгуулах гэж байна.  Үзэсгэлэн яармагийн үеэр үндэсний тэргүүлэгч 50 аж ахуй нэгж, байгууллагууд нээлттэй 500 ажлын байр зарлаж, эх орондоо хөдөлмөр эрхлэх, тав тухтай амьдрах боломж ба тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийх юм байна. Мөн нээлттэй ярилцлага өрнүүлэн, гадаадад төгсөгчид болон хилийн чанадад амьдарч буй иргэд эргэн ирэхэд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, зөвлөгөө, мэдээлэл өгнө. Гадаадад суралцаж, ажиллаж амьдарч байгаагүй залуучууд ч оролцох боломжтой юм. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудыг мэдлэг, чадвартай боловсон хүчнээр хангах, гадаадад ажиллаж, амьдарч байсан иргэдийн мэдлэг, туршлагыг эх орондоо нутагшуулах зорилгоор цаашид олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар болжээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж