23 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

23 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ

23 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ

Есдүгээр сарын дундуур хөрсөн дээр цочир хүйтрэх тул ургацаа яаралтай хурааж авахыг ус цаг уурынхан сануулж буй. Харин салбарын яамнаас өгсөн мэдээллээр  улсын хэмжээгээр энэ хавар 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д улаанбуудай, 13 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар тогтоожээ. Ургац хураалтын ажил есдүгээр сарын 05-ны өдрөөс ангилан хадалтаар эхэлсэн байна. Энэ сарын 10-ны байдлаар 3473 га-г ангилан хадаж, нийтдээ 6.2 мянган га-гаас 8.1 мянган тонн үр тариа, 2.4 мянган га-гаас 34.5 мянган тонн төмс, 2 мянган га-гаас 23 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байна.

Б.БАТ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж