АНУ-аас Япон нисэх онгоц худалдан авахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

АНУ-аас Япон нисэх онгоц худалдан авахаар болжээ

АНУ-аас Япон нисэх онгоц худалдан авахаар болжээ

АНУ-ын Төрийн департмент Японд тагнуул болон  хяналтын нисэх есөн “E-2D Hawkeye” онгоц зарах болсноо мэдэгджээ. Энэхүү онгоц нь цаг агаар тодорхойлохоос гадна тээврийн зориулалтаар нислэг үйлдэх боломжтой аж. Хоёр хөдөлгүүртэй E-2D Hawkeye онгоцыг 1960 онд АНУ-ын Грумман корпораци зохион бүтээжээ. Египт, Франц, Израйл, Мексик, Сингапур болон Тайвань орнуудын батлан хамгаалах цэргийн хүчинд цөөн тоогоор байдаг аж.

Тэгвэл Япон улс нисэх онгоцыг АНУ-аас 3.1 тэрбум ам.доллараар худалдан авахаар төлөвлөөд байна. Номхон далайн бүсэд агаар болон далайн үйл ажиллагааг хянах зорилгоор Япон худалдан авахаар болсноо гэрээ нь тусгажээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж