Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явцтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явцтай танилцлаа

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явцтай танилцлаа

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явцтай танилцав.

Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд “Баганат өргөө” ХХК-ийн барьж буй цогцолбор хорооллын барилгын ажилтай танилцсанаар ажлаа эхлүүлсэн юм. Тус хэсэгт өнөөдрийн байдлаар газраа чөлөөлсөн 400 орчим өрхийн 200 гаруй нь орон сууцандаа оржээ. Тус компанийн төлөвлөгөөгөөр энэ онд дахин 170, ирэх онд 300 айлын орон сууц ашиглалтад оруулах аж. Инженерийн шугам сүлжээний  ажил хонгилын системээр бүрэн хийгдэж дууссан байна. “Баганат өргөө” ХХК-ийн зүгээс хорооллын дундуур тавих авто замын ажил дээр дэмжлэг хүсч байсан юм.

Дараа нь тус дүүргийн 13-р хороонд “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн барьж буй “Цагаан хуаран” хотхоны барилгын ажлын явцтай танилцлаа. Газар чөлөөлөлт 85 хувьтай явагдаж байгаа аж. Ирэх аравдугаар сард багтаан 528 айлын орон сууцыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэв. Газраа чөлөөлсөн айлуудыг өмнөх ээлжийн орон сууцандаа оруулсан байна. Одоо баригдаж буй орон сууцанд дараагийн ээлжийн газраа чөлөөлсөн 14 айл орох юм байна. Харин “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Отгонтуяагийн зүгээс орон сууцны цахилгааны асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм. Ажлын хэсгийнхэн цахилгааныг ирэх сард бүрэн шийдвэрлэж өгөхөөр шийдлээ.

Мөн тус дүүргийн 14-р хороонд баригдаж буй “Моннис Урбан девелопмент” ХХК-ийн барилгын ажилтай танилцлаа. Энэхүү барилга нь өнгөрсөн хоёрдугаар сард ашиглалтад оруулах ёстой байсан хэдий ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, барилгын ажил удаашралтай байгаа юм. Ажлын хэсгээс үүний талаар тодруулахад арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна гэдгээ “Моннис Урбан девелопмент” ХХК-ийн удирдлагууд хэллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү иргэдийг хохироож байгаа энэ асуудлыг шийдэхийн тулд захиргааны арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

 Эх сурвалж: ULAANBAATAR.MN

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж