Ж.Энэрэл: Энэ зурагт ямар нэр өгмөөр байна

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

Ж.Энэрэл: Энэ зурагт ямар нэр өгмөөр байна

Сошиал орчинд загвар өмсөгч Ж.Энэрэлийн зураг нэлээд шейрлэгдэж байна. Зарим нь түүний зурагт нэр өгөөд амжсан байх юм. Үүнд Ж.Энэрэл эгдүүцсэнгүй. Харин ч “За, энэ зурагт ямар нэр өгмөөр байна. Фэйсбүүк дээр зарим нь “Дөрөвдүгээр курсийн оюутан гэртээ ирсэн нь” гэсэн байна лээ” хэмээн хошигнов.  Загвар өмсөгчийн энэ зураг бол “ICON” сэтгүүлийн зураг юм.

Тодруулбал, Германы  “ICON” сэтгүүл есдүгээр сарын дугаарын зураг авалтаа Монгол Улсаас бэлтгэж, Монголын нүүдлийн соёл, аж ахуй, хөх тэнгэр, тал нутгийн сайхныг харуулсан зургийг сэтгүүлийн хуудаснаа мөнхөлжээ. Харин сэтгүүлийн нүүрийг загвар өмсөгч Ж.Энэрэл чимсэн юм.

Түүнчлэн загвар өмсөгч Ж.Энэрэл “Монгол модел” загварын агентлагаас гараагаа эхэлсэн бөгөөд өмнө нь “Harrods” сэтгүүлийн нүүрийг чимж байсан юм.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж