Улсын гарьд цолтнуудын тухай товчхон

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

Улсын гарьд цолтнуудын тухай товчхон

Улсын гарьд цолтнуудын тухай товчхон

Үндэсний бөхийн гарьд цол нь сүүлд буюу 2003 онд бий болсон бөгөөд 2004 оны 6 сард Ерөнхийлөгчийн зарлигаар улсын баяр наадамд 8 давсан бөхчүүдэд гарьд цол олгосон байдаг. Иймд гарьд цол үндэсний бөхийн “залуу” цол бөгөөд одоогийн байдлаар 12 гарьд цолтон төрөн гарсан. Улсын гарьд цол анх гарснаас хойш улсын баяр наадамд 8 даван анхны гарьд цолны болзол хангасан бөх бол 2007 оны наадамд 8 даван үзүүрлэсэн Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат улсын заан Ишдоржийн Доржсамбуу юм. Харин түүнээс өмнө ерөнхийлөгчийн зарлигаар Д.Баяраа, П.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг болон Б.Гантогтох нар өмнө нь үзүүлсэн амжилтуудаараа нөхөж авсан байдаг.

УЛСЫН ГАРЬД ЦОЛТНУУДЫН АНХНЫ ЦОЛ:

  • Дамдингийн Баяраа: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат Дархан аварга Д.Дамдингийн хүү удамт бөх Д.Баяраа 1979 онд улсын аварга Ч.Бээжингээр тав даван улсын начин цол хүртсэн.
  • Пунцагийн Сүхбат: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, нийслэлийн Налайх дүүргийн суугуул П.Сүхбат 1988 оны улсын наадмын тавын даваанд цэргийн арслан Д.Хишигдорж (заан), зургаагийн даваанд улсын заан Р.Даваанямыг орхин улсын начин цол хүртсэн
  • Цэдэндамбын Цэрэнпунцаг: Завхан аймгийн Цагаанчулуут сумын харъяат Ц.Цэрэнпунцаг 1993 онд улсын заан Д.Амгаагаар тав даван улсын начин цол хүртсэн
  • Баянмөнхийн Гантогтох: Увс аймгийн Хяргас сумын харъяат, Улаанбаатар хотын суугуул удамт бөх Б.Гантогтох 1994 онд М.Мөнгөн арслангаар тав, Д.Бумбаяр начингаар (заан) зургаа, П.Сүхбат заанаар (гарьд) долоо даван шууд улсын заан цол хүртсэн
  • Ишдоржийн Доржсамбуу: Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат И.Доржсамбуу 1995 оны улсын наадамд улсын арслан Б.Ганбаатараар тав даван улсын начин цол хүртсэн
  • Нямдоржийн Ганбаатар: Говь-Алтай аймгийн Чандмань сумын харъяат Н.Ганбаатар 2007 оны улсын надамд Ду.Батбаяр начингар тав, Л.Нямсүрэнгээр (начин) зургаа даван улсын харцага цол хүртсэн
  • Махгалын Баяржавхлан: Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат М.Баяржавхлан 2001 оны улсын наадамд Ц.Баярсайхан заанаар тав, Ц.Магалжаваар (заан) зургаа давж улсын начин цол хүртсэн
  • Жанцангийн Бат-Эрдэнэ: Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат Ж.Бат-Эрдэнэ 2007 онд дархан аварга Д.Цэрэнтогтохоор тав даван улсын начин цол хүртсэн
  • Дамбын Рагчаа: Архангай аймгийн Булган аймгийн харъяат Д.Рагчаа 2001 онд улсын арслан Б.Ганбаатараар тав даван улсын начин цол хүртсэн

–              Батнасангийн Гончигдамба: Завхан аймгийн Их-Уул сумын харъяат Б.Гончигдамба 2011 онд А.Алтанхуягаар (начин) тав даван улсын начин цол хүртсэн

–              Ширбазарын Жаргалсайхан: Завхан аймгийн Идэр сумын харъяат Ш.Жаргалсайхан 2011 онд улсын харцага Ө.Даваабаатараар тав даван улсын начин цол хүртсэн

–              Өлзийтогтохын Бат-Орших: Увс аймгийн Улаангом хотын харъяат Ө.Бат-Орших 2009 оны улсын наадамд Б.Гантогтох гарьдаар тав, Ц.Содномдорж начингар (арслан) зургаа даван улсын харцага цол хүртсэн

Гарьд цолтой бөхчүүд их спортод үзүүлсэн амжилт:

–              Улсын гарьд, МУГТ П.Сүхбат чөлөөт бөхийн спортоор хичээллэж ДАШТ-нд 1990 онд хүрэл, Азийн наадамд 1990 онд алт, ААШТ-нд 2 алт, 1 хүрэл медаль хүртэж байсан

–              Улсын гарьд, МУГТ Б.Гантогтох чөлөөт бөхийн спортоор хичээллэж ААШТ-ээс 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байснаас гадна сонирхогчдын сүмбо бөхөөс дэлхийн аварга болж байсан

–              Улсын гарьд Д.Баяраа чөлөөт бөхийн спортоор хичээллэж залуучуудын ДАШТ-нээс 1979 онд хүрэл медаль хүртэж байсан

–              Улсын гарьд Б.Гончигдамба чөлөөт бөхийн спортоор хичээллэж байсан

–              Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг жүдо бөхийн спортоор хичээллэж Зүүн Азийн наадмаас 1997 онд хүрэл медаль хүртэж байсан

–              Улсын гарьд М.Баяржавхлан жүдо бөхийн спортоор хичээллэж олимп, тив дэлхийн тэмцээнд өрсөлдөж байсан

Улсын гарьд цолтонтой аймгууд:

–              Завхан аймаг-4: Ц.Цэрэнпунцаг, М.Баяржавхлан, Б.Гончигдамба, Ш,Жаргалсайхан

–              Говь-Алтай аймаг-2: Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ

–              Увс аймаг-1: Б.Гантогтох, Ө.Бат-Орших

–              Архангай аймаг-1: Д.Рагчаа

–              Баянхонгор аймаг-1: П.Сүхбат

–              Булган аймаг-1: И.Доржсамбуу

–              Хөвсгөл аймаг-1: Д.Баяраа

 

№           Гарьд цолтнууд               Үзүүр    Их шөвөг            Дунд шөвөг       НИЙТ

1              Б.Гантогтох        3              1              2              10

2              П.Сүхбат             1              1              4              9

3              Н.Ганбаатар      1              1              4              9

4              Д.Рагчаа              1              1              3              8

5              И.Доржсамбуу                1                             3              8

6              Б.Гончигдамба 1              1                             6

7              Ө.Бат-Орших    1                             2              3

8              Ш.Жаргалсайхан            1                                             3

9              Ц.Цэрэнпунцаг                               5              4              10

10           М.Баяржавхлан                             2              3              8

11           Д.Баяраа                            1              2              5

12           Ж.Бат-Эрдэнэ                  1                             2

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж