Хоёр цамхагийг мөргөсөн нь "террорист" халдлага байсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

Хоёр цамхагийг мөргөсөн нь "террорист" халдлага байсан уу?

Хоёр цамхагийг мөргөсөн нь "террорист" халдлага байсан уу?

АНУ-ын Дэлхийн худалдааны ихэр цамхаг халдлагад өртөөд нэгэнтээ 17 жил өнгөрчээ. Агаарын тээврийн 19 террорист иргэн онгоц хулгайлж, ихэр хоёр цамхгийг мөргөсөн аймшигтай осол АНУ-ын түүхэнд хар толбо болон үлдсэн. Халдлагад гурван мянга шахам хүний амь эрсдэж, асар их уй гашуу тохиосон юм.

Есдүгээр сарын 11-ний талаар яагаад АНУ-ын Засгийн газар дэлгэрэнгүй мэдээллийг одоо болтол олон нийтэд дэлгэхгүй байгаа нь тун хачирхалтай. Энэ талаар олон хүмүүс болсон хэрэг явдлын талаар үнэн учрыг мэдэхээр хичээдэг боловч тэр болгон баттай баримт олддоггүй байна. Ямартаа ч үнэхээр террорист халдлага байсан эсэх дээр хүмүүс эргэлздэг аж. Тэгвэл есдүгээр сарын 11-тэй холбоотой амнаас ам дамжигдах таамаглалуудыг толилуулъя.

  • Ихэр хоёр цамхаг онгоцноос биш тэсрэх бөмбөгөөс болж нурсан

Сошиал сүлжээ дэлгэрэхээс өмнө интернет чатаар ихээхэн дэлгэрсэн таамаглал бол тэсрэх бөмбөг. Онгоц мөргөснөөс хэдхэн цагийн дараа ихэр хоёр цамхаг план зургийнхаа дагуу нурсан нь тун хачирхалтай. Албан мэдэгдэлд цамхагууд барилгад гарсан галаас болж нурсан хэмээн дүгнэсэн байдаг. Гал тийм хурдан барилгыг нураах хэмжээнд хүргэж чадна гэж үү. Үгүй л болов уу. Үүнд тэсрэх бөмбөг урьдаас суурилуулж төлөвлөгөөний дагуу нураасан хэмээн хүмүүс үздэг аж. Харин хэн?

  • АНУ-ын Засгийн газар халдлага болно гэдгийг мэдэж байсан

АНУ дэлхий дээрх хамгийн дэвшилтэт гэх агаарын нисэх хүч, техник технологитой. Гэтэл яагаад тэд есдүгээр сарын 11-ний халдлагыг зогсоож чадаагүй юм бол? Хүмүүсийн үзэж байгаагаар АНУ-ын Засгийн газар Ирак, Афганистан руу дайрах хангалттай шалтгаан үүсгэж хар алт гэгдэх газрын тосыг эрхшээлдээ оруулахыг санаархаж биеллээ олсон хэмээн үздэг аж.

  • Библи халдлагыг зөгнөсөн

Зарим хүмүүс Библи  ном халдлагыг зөгнөсөн гэдэгт итгэдэг ажээ. Уг номд  “Агуу Вавилон унаж байна, унаж байна. Ад зэтгэр, муу муухай сүнс цугласан хараагдсан шувууны тор сүйрч байна” хэмээн бичигдсэн байдаг аж. Үүнд хоёр удаа “унаж байна” хэмээн тэмдэглэсэн нь ихэр цамхаг буюу дэлхийн худалдааны төвийг дурдсан гэсэн үг хэмээн зарим иргэд боддог аж.

  • Даатгалын нөхөн олговор

Есдүгээр сарын 11-ний халдлага болохоос өмнө цамхагийн эзэмшигч солигдсон тун хачирхалтай. Тэрбээр цамхаг нурах болно гэдгийг урьдаас мэдэж сүйрүүлж ашиг хонжоо харсан уу. Ямартаа ч Ларри Силверстейн тухайн үед даатгалын компаниудаас 4.5 тэрбум ам.долларын нөхөн олговор авчээ.

Мөн олон ном, зохиол, хэвлэлд есдүгээр сарын 11-ний халдлага болно гэдгийг зөгнөсөн байдаг бөгөөд үүний хамгийн тод жишээ нь “Симпсоны гэр бүл” хэмээх АНУ-ын цуврал хүүхэлдэйн киноны 1997 оны есдүгээр гарсан ангид үзүүлдэг байна.

ЭХ СУРВАЛЖ: DAILY SUN
Г. МАНДАХ

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж