Төв аймгийн Сэргэлэн суманд Майдар эко хот барих төсөл хэрэгжихээр болсон бөгөөд Засгийн газар саяхан тус хотын бүтээн байгуулалтад зориулж, 12 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан билээ. Засгийн газрын шийдвэр олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Учир нь, олон нийтийн сүлжээнд цөөнгүй хүмүүс үүнийг төсвийн мөнгийг үрэн таран хийх арга гэж эсэргүүцэж байгаа. Юутай ч, төсөл санаачлагчдын нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулга гэдгийг уг төслийн удирдагч Л.Баяртуул гэх бүсгүй ярьжээ. Улаанбаатарын төвлөрөл, ачааллыг бууруулах зорилготой Майдар хотыг барихад 40 тэрбум ам.доллар шаардлагатай гэнэ. Монгол мөнгөөр тооцвол 80 их наяд төгрөг гэсэн үг. Монгол Улсын жилийн төсөв нь таван их наяд. Хот барихын тулд хамгийн түрүүнд тэнд амьдрах хүмүүсийн хэрэгцээг хангасан зах зээл, ажлын байр хэрэгтэй гэсэн асуудал ч хөндөгдөж буй. Ямартай ч Л.Баяртуул гэх энэ залуухан бүсгүй Майдар эко гэх 300 мянган хүн амьдрах төлөвлөгөөтэй хот барих төслийн удирдагчаар ажиллаж байна. Түүнтэй танилц.
Б.БАТ
Холбоотой мэдээ