100 мянга гаруй хүүхдийн эрх зөрчигджээ

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

100 мянга гаруй хүүхдийн эрх зөрчигджээ

100 мянга гаруй хүүхдийн эрх зөрчигджээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас өгсөн мэдээллээр 177 сургууль, 217 цэцэрлэгийн багш нар хугацаагүй ажил хаяжээ. Ажил хаялтын улмаас 100 мянга гаруй хүүхдийн сурах, хамгаалагдах эрх зөрчигдөж байгаа аж.  Энэ асуудлаар өнөөдөр /2018.9.11/ Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих байгууллагуудын үндэсний сүлжээнээс мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд “Томчуудын буруу үйл ажиллагаанаас болж хүүхэд хохирох ёсгүй. Ажил хаялтаас болж хүүхэд хохирч буй энэ тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ. Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж буй тал хариуцлага хүлээх ёстой. Нөгөө талдаа  ажил хаялтын асуудлаар хурдан зөвшилцөлд хүрэхгүй бол уг асуудал ямар хор дагуулахыг хэлэхэд хэцүү “гэлээ.

Хүүхдийн хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч Н.Цэвээн “Монгол Улс Ямар ч үед хүүхдийн эрхийг бүрэн хамгаалахаар олон улсын өмнө үүрэг хүлээсэн. Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.1-д зааснаар “Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд гэж эрүүл мэнд, амь нас, хөгжих хэвийн орчин алдагдсан, хууль ёсны эцэг, эх асран хамгаалагчгүй, гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг хэлнэ” гэсэн байдаг. Эндээс харвал  ээж нь ажилдаа явсан, дулаан нь ирээгүй байранд хашигдан байгаа хүүхдийг ямар нөхцөлд байна гэж дүгнэх вэ” гэлээ.

Багш нарын ажил хаялтыг шүүмжлэхгүй байгаа бөгөөд Засгийг газрыг уг асуудал дээр хурдан зөвшилцөлд хүрэхийг уламжиллаа. Мөн дараах уриалгыг гаргажээ. Уг уриалгад "Хэрэв сурагч эрсдэлт нөхцөлд орсон бол 108 дугаарт холбогдох, харьяа цагдаа, эрүүл мэндийн байгууллагад хандах,  хүүхдэд зориулсан урлаг, соёлын арга хэмжээг үнэ төлбөргүй болгох, музей, үзвэр үйлчилгээ, сүм хийд болон хувийн хэвшлийн байгууллагууд хамт олон компаниуд нийгмийн хариуцлагаа өндөржүүлж, хүүхдэд зориулсан үнэ төлбөргүй үйлчилгээ нээх" зэргийн онцолсон байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж