“МААМУУ” унтлагын хослол эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

“МААМУУ” унтлагын хослол эрэлттэй байна

“МААМУУ” унтлагын хослол эрэлттэй байна

Монгол багачуудын дуртай “Маамуу” хүүхэлдэйн киноны Аами, Таами хоёрын дүр төрхтэй хослол эрэлт ихтэй байна. УИД, “Номин”-гийн “ 3-р хороолол, АПУ-гийн дэргэдэх салбар, Эрдэнэтийн “Маргад” дэлгүүр, “Шонхор экспресс” хүргэлтийн үйлчилгээний дүн мэдээ “Маамуу” хүүхдийн хослолын хэрэгцээ их буйг нотолж байгаа юм.

“Хүлэг” брэнд “Маамуу”-гийн зохиогчийн эрх эзэмшигч “Монгол контент” компанитай гэрээ байгуулан, хичээлийн шинэ жилийг угтаж, Аами, Таамитай хослол гаргасан билээ. “Маамуу” хүүхэлдэйн олон ангит кино гадаадын шилдэг контентуудтай өрсөлдөн монгол багачуудын хамгийн үзэх дуртай бүтээл, брэнд болж чадсан нь эрэлт хэрэгцээ нь их байхын эх суурь нь болж байна.  Хүүхдийн сонирхлыг татах өнгө төрх, сэдвээс гадна шүдээ угаахаас өгсүүлээд зөв хэв дадал суулгах хүмүүжлийн ашиг тусыг нь эцэг эхчүүд нь их үнэлдэг нь илэрхий мэдрэгдэж байна” гэж “Хүлэг” брэндийн менежер Б.Гантигцэцэг ярьж байна.

“Хүлэг” брэнд сарнай ягаан, бүдэг хөх өнгөтэй Аамитай, Таамитай болон хос зурагтай хослолоо 2-6 насны хүүхдэд зориулан бүтээсэн. Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрүүл ахуйн дүгнэлттэй, хүүхдийн арьсанд харшил өгөхгүй, цэвэр даавуун материалтай, живх хийхэд зориулсан тусгай эсгүүртэй.

“Монгол контент” компани “Маамуу” хүүхэлдэйн киногоо үргэлжлүүлэн бүтээж байгаа бөгөөд долоо хоног тутам МҮОНТВ-ээр нэвтрүүлэг нь гарна. Мөн 11 дүгээр анги нь есдүгээр сардаа багтаж гарах ажээ.

Өнөөдрийн байдлаар “Маамуу” брэндийн хивс, орны даавуу, хүүхдийн тос, тарагтай, үзэмтэй үрэл, ундаа, монголоор ярьж дуулдаг тоглоом, зургийн дэвтэр  зэрэг 40 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Т.БУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж