“ЧИНГИС ХААН-2018” Азийн унадаг дугуйн наадам бямба гарагт болно

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

“ЧИНГИС ХААН-2018” Азийн унадаг дугуйн наадам бямба гарагт болно

Нэг өдөрт 88 км-ыг унадаг дугуйгаар туулах “ЧИНГИС ХААН-2018” Азийн унадаг дугуйн наадам 09 сарын 15-ны бямба гарагт болох гэж байна.

“МB” Олон Улсын унадаг дугуйн холбоо, “Khuvsgul lake” зочид буудал, “Hunnu tour” жуулчны бааз хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “ЧИНГИС ХААН-2018” Азийн унадаг дугуйн наадамд Монгол, Солонгос, Хятад, Япон зэрэг орны 350 гаруй дугуйчид оролцохоор бүртгүүлсээр байна.

Бямба гарагийн өглөө 5.30 цагт эхэлж 18 цаг хүртэл барианд орох аяллын зам бартаа ихтэй, ус гол гаталсан, даваа гүвээ давсан дугуйчин бүрийн  чадварыг сорьсон, сонирхолтой аялал байх учир аялалд оролцогч бүр баг бүрдүүлэн хамтын хүчээр туулдаг юм байна.

Аялал Сүхбаатарын талбайгаас эхэлж, Гацуурт, Шилжрээнгийн даваа, Тэрэлж, Босгын гүүр, Замтын даваа гээд Цонжин болдогт барианд орох энэхүү наадам нь тэмцээн биш аялал гэдгээрээ онцлог.

Хэдийгээр аялал ч гэсэн дугуйчны ур чадвар, хурд хүчийг хувь хүн тус бүр өөртөө сорьж байгаа учир барианд орсон дугуйчин бүрт аяллын пасспорт, гэрчилгээ, медаль гардуулдаг учир дугуйчдад маш сонирхолтой,  маш их эрч хүч авдаг ажээ.

Амралтын нэг өдрийг өөртөө зориулж, олон улсын наадамд оролцох дугуйчдад зохион байгуулагчдын зүгээс аяллын бүртгэлийн цэг тус бүр дээр халуун ус, цай, кофе, хөнгөн цайтай хүлээж байхаас гадна өдрийн хоолоор ч дайлах юм байна.

Бүртгэлийн хугацаа 2018 оны 09 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн техникийн зөвлөгөөний хурал хүртэл бүртгэх бөгөөд бүртгэлийн хураамж нэг дугуйчин 35 000 төгрөг аж.

Унадаг дугуй сонирхогч хүн бүхнийг энэхүү наадамд оролцож, ОХУ, БНСУ, БНХАУ-ын унадаг дугуй сонирхогчидтой аялахыг урьж байна.

Бүртгэлийн хаяг: Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах “Сити центр” барилгын 1301 тоот. Холбоо барих утас: 8828-8223.

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж