Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд байгуулах гэж байсан хотын захиргааг гэнэт хэн Нүхтийн ам руу буюу Яармагт байгуулахаар болсныг хотын мэр асан Э.Бат-Үүл эсэргүүцжээ. Тэрбээр "Яармагийг зориуд тэр газрыг үнэтэй болгох гэж ингэж шийдээд байна. Дарга нар нь арын хаалгаар баахан газар авчихсан. Тэнд нь дарга нар орон сууц барина. Тэрнийг зарахад нь хот маркетингийн дэмжлэг үзүүлэх гэж байна. Яалаа гэж ингэж байгаа юм бэ. Иргэдийн хашааны газрыг үнэгүйдүүлж байна, болохгүй. Нүхтийн аманд баахан арын хаалгатай хүмүүс газар авчихсан байгаа. Тэрэн дээр баригдах орон сууцыг заруулах гэж л хотын захиргааг нүүлгэх гэж байна. Үүнийг зогсоох ёстой. Утаа хөрсний бохирдлыг шийдэх гарц бол 216 мянган хашааны газрынхаа эзэдтэй нийлээд орон сууц барих явдал" хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд хотын захиргааг байгуулах шийдвэр гаргаж байсан бөгөөд ингэснээр иргэдийн газар үнэд хүрч, гэр хорооллыг орон сууцжуулах боломж бүрдэнэ гэж үзэж байсан юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ