Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциациос “Борнуур-аглаг бүтээлийн хийд" эко туршлага судлах аялалд Хан-Уул дүүргийн ЖДҮДТ, Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч ААН-ийн төлөөлөл, өрхийн тариалан эрхлэгч нийт 8 иргэн оролцлоо.
Аяллын багийн хамт олныг Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга Б.Ууганбаяр, хөдөө аж ахуйн мэргэжилтэн Ц.Болормаа нар сумын Соёлын төвд хүлээн авч, Сумын Засаг дарга Б.Ууганбаяр өөрийн сумын Тамгын газраас хийж буй ажлын тухай, иргэдийн ахуй амьдрал, тэдний сурч боловсрох, ногоочдын өмнө тулгарч буй бэрхшээл, тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа тухайгаа ярьж танилцууллаа.
Мөн тус суманд ХАА-н чиглэлийн үйл ажиллагааг амжилттай явуулж байгаа “Сэлба” ХХК-ийн даршны үйлдвэр, 600 хэмжээтэй улаан лоолийн өвлийн хүлэмж, байцааны талбай, болон япон технологиор монгол оронд баригдсан шороон хучилттай зориуд, ногоочдод зөвөлгөө мэдээлэл үзүүлж сургалт зохион байгуулдаг сургалтын танхим, хор, бордоо, үр борлуулалтын төв, “БОРНУУР-ЭРҮҮЛ ХҮНС” шууд борлуулах цэг, супермаркетийн үйл ажиллагаатай танилцууллаа.
Түүнчлэн Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч ААН-ийн төлөөлөл, өрхийн тариалан эрхлэгчид эко хүнсний ногооны дээжийг тус цэгээс худалдан авч, сумын нутаг дахь Аглаг бүтээлийн хийдийг үзэж сонирхон, байгалийн сайхан цогцолбор газартай танилцсан үр дүнтэй аялал болж өндөрлөлөө.
Эх сурвалж: ХУД