АНУ-ын холимог тулааны тамирчин Жеффри Монсон ОХУ-ын нийслэл Москвагийн захад орших жижиг хотын орон нутгийн зөвлөлд сонгогджээ. Өдгөө 47 настай Жеффри Монсон зодог тайлснаасаа хойш спорт клубын дасгалжуулагчаар ажиллаж байснаа өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын Красногорск хотын орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн аж.
“Цасан хүн” хочит Жеффри Монсон Нэгдсэн Орос намаас нэр дэвшсэн ба тус нам 47,9 хувийн санал авснаар автоматаар ялалт байгуулжээ. Тэрбээр АНУ-ын гадаад бодлогыг хурцаар шүүмжилдэг ба 2011 онд анх ОХУ-д очсоноосоо хойш тус улсад элэгтэй болжээ. Улмаар 2016 оны нэгдүгээр сард ОХУ-ын иргэн болохоор хүсэлт гаргасан аж. Түүний хүсэлтийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн тавдугаар сард хүлээн авч, иргэншил олгожээ.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ