Хорвоогийн шаргал наран манддаг хүний энэхэн орчлонд хүн гэдэг ховорхон заяаг олон мэндэлсэн энэ дэлхийн бүх хүмүүнд саяхан орсон цас мэт шинэ оны мэндийг хүргэе.
Наран ээж бидний дээрээс тэгш шугам татсан мэт хайр илчээ ав адилхан тусгаж,биднийг хүн болгон өсгөдөг.
Тэгвэл эргэн тойронд байгаа бяцхан хүүхдүүд маань эрүүл саруул өсөн бойжих нөхцөл боломж нь ямархуу байгааг та бүхэн мэдэж байгаа.
Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал эх орны ирээдүй, хүн төрөлхтөний залгамж амин хэлхээ билээ.
Тэгвэл Жигүүр Гранд Групп-н 100%-н хөрөнгө оруулалттай, Гранд мед эмнэлэгийн нийт хамт олон шинэ оны өмнөх нь буюу тодруулбал 2014 оны 12 сарын 31 баярын өдөр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүллээ.
Гранд мед эмнэлэг нь орчин үеийн, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй, нуруу нугасны бичил мэс засал, үений дуран, үе мөчний бүх төрлийн мэс засал, ерөнхий мэс засал, клиникийн лабораторийн үйлчилгээ, дотор, мэдрэл, арьс, харшил, эмэгтэйчүүдийн үзлэг,оношилгоо гэх мэт үйл ажиллагааг өндөр түвшинд хэрэгжүүлж байна.
Тус эмнэлэг нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эхчүүдийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн чиглэлээр шат дараалалсан нйигэмд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгууллаж ирсэн юм.
Энэ удаад Гранд Мед эмнэлэг нь Улаанбаатар хотын захын дүүргийг сонгон авч бяцхан хүүхдүүддээ шинэ жилийн бэлгийг тараалаа.
Улаанбаатар хотын орхигдсон хүмүүс буюу СХД-ийн Улаан чулуутын хогын цэг дээр байрлах бяцхан дүү нартаа шинэ жилийн бэлгийг тарааж, дулаан оймс, ном, бичгийн хэрэгсэл бусад амттангуудын хамт чин сэтгэлийн үгийг хэлсээр хацар нь хонхойж, нүүр нь гэрэлтсэн бяцхан дүү нартаа бэлгийн гардуулж өглөө.
Хүүхэд бидний ирээдүй
Гранд Мед эмнэлэг