1443 хүмүүжигч мэргэжилтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.02-нд нийтлэгдсэн

1443 хүмүүжигч мэргэжилтэй болжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар өнгөрсөн онд хорих ангиас суллагдагсдыг нийгэмшүүлэх, нийгмийн халамжийн сангаас олгох тусламж, дэмжлэгт хамруулах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажлын байранд зуучлах зэрэг ажлыг тогтмол хэрэгжүүлсэн байна. Хорих ангиас суллагдахын өмнөх сургалтад хамрагдсан хүмүүжигчдийн тоо өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 27.9 хувиар өсчээ.

Мөн ял эдэлж хүмүүсийг мэргэжилтэй болгох зорилгоор ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв  болон аймаг, орон нутгийн мэргэжил эзэмшүүлэх төвтэй хамтран мэргэжил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж иржээ. 2014 онд 784 хүмүүжигчид чадамжийн гэрчилгээ, 659 хүмүүжигчид мэргэжлийн үнэмлэх олгосон бөгөөд нийт 1443 хүмүүжигчид мэргэжил эзэмшүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад  7.7 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж