Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын XIII хуралдаан болов

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын XIII хуралдаан болов

Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын XIII хуралдаан болов

Монгол, Финландын Засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан, техник, нийгмийн хамгааллын хамтын ажиллагааны комиссын XIII хуралдаан 2018 оны 9 дүгээр сарын 7-нд Хельсинки хотноо амжилттай болж өндөрлөв.

Тус комиссын хуралдааныг монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, финландын талаас Гадаад хэргийн яамны гадаад худалдаа эрхэлсэн дэд сайд Маркку Кейнонен нар даргалан хоёр талын албаны хүмүүс оролцов.

Комиссын хуралдаанаар хоёр орны хамтын ажиллагааг эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр боловсрол, тогтвортой байгаль орчин, уул уурхай , ой, сэргээгдэх эрчим хүчний салбарт болон нийгмийн тэгш, хүртээмжтэй өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Финландын Ухаалаг эрчим хүчний хөтөлбөрт хамрагдах боломжийг судлах, хот суурин газрын байгаль орчны бохирдлыг бууруулах, ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Финландын ногоон технологийн дэвшлийг Монголд нутагшуулахад дэмжлэг үзүүлэх, харилцан хамтын ажиллагааг өрнүүлэхээр хоёр тал харилцан тохиролцов.

Засгийн газар хоорондын эээлжит хуралдааны дүнгээр хоёр талын ажлын хэсгийн дарга нар протоколд гарын үсэг зурав.

Эх сурвалж: ГХЯ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж