АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай дахин уулзахаар төлөвлөж байна.
Нийслэл Вашингтон хотноо орших Цагаан ордны хэвлэл мэдээллийн төлөөлөгч Сара Сандерс өчигдөр /2018.09.10/ ерөнхийлөгч Трамп Хойд Солонгосын Ким удирдагчаас “тун эелдэг, тун эерэг” захидал авсан болохыг онцолсон байна. Мөн Трамп-Ким хоёрын дараагийн уулзалтыг талууд төлөвлөж эхэлсэн гэдгийг мэдэгджээ.
Зургадугаар сард Сингапурт Трамп-Ким нарын түүхэнд тэмдэглэгдэх уулзалт болсон. Харин наймдугаар сард АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Хойд Солонгост хийх байсан ээлжит айлчлал цуцлагдсан юм. Учир нь Трамп Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох зорилтод дорвитой үр дүн гараагүй хэмээн болгоомжилж байсан юм.
Тэгвэл Солонгосын иргэний дайнд амь үрэгдсэн АНУ-ын цэргүүдийн чандрыг хүлээлгэж өгсөн явдал болоод саяхан болж өнгөрсөн Хойд Солонгос тусгаар тогтносон 70 жилийн ойг тэмдэглэсэн цэргийн даруухан жагсаал зэрэг үйлдлүүд нь хоёрын улсын уур амьсгалыг зөөлрүүлжээ.
Хэрэв Ким удирдагч зөвшөөрвөл энэхүү захиаг олон нийтэд дэлгэх болно хэмээн Цагаан ордны төлөөлөгч Сара сандерс мэдэгдсэн байна.
“Энэ бол Хойд Солонгосоос зарлаж буй маш том эерэг мэдэгдэл. Баярлалаа, Ким дарга аа” хэмээн ерөнхийлөгч Дональд Трамп жиргэжээ.
ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN
Г. МАНДАХ