Дорнод аймгийн Матад суманд хоёр иргэнийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан байна. Тодруулбал, Матад сумын төвөөс 160 км зайд орших “Гурван дэрс” гэх газраас “Содмонгол” компанийн нэр дээр бүртгэлтэй Цистерн маркийн автомашины жолооч 47 настай Э нь гаднын нөлөөтэйгөөр нас барсан байдалтай олджээ.
Түүнчлэн жолоочтой хамт явсан 46 настай Э-ийн хоолойг хэрчиж, хөнөөсөн байжээ. Хохирогчид тус аймгийн Хэрлэн сумын иргэд бөгөөд 47 настай Э нь “Содмонгол” компанийн ажилтан байсан аж. Хэргийг үйлдсэн байж болзошгүй хүмүүсийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
Э.АРИУН