АНУ-ын дуучин Селена Гомезын е-мэйлийг хакердаж, хувийн мэдээллийг нь хулгайлсан сэжигтнийг баривчилснаа Нью-Жерси мужийн прокуророос мэдээлжээ. Сэжигтэн Сьюзан Атрач хамсаатныхаа хамт нь 2015 оны зургадугаар сараас 2016 оны хоёрдугаар сарын хооронд дуучны цахим хаягийг хакердсан аж. Түүнийг компьютерийн технологи ашиглаж залилан үйлдсэн, хувь хүний мэдээлэл, мөнгийг хулгайлсан, зөвшөөрөлгүйгээр хүний мэдээлэл ашигласан зэрэг хэрэгт буруутгажээ.
Хэрэв Сьюзан Атрач хэрэгт буруутай нь тогтоогдвол шүүхээс 10 жил хүртэл шоронд хорих ял сонсох гэнэ.
Эх сурвалж: TMZ
Холбоотой мэдээ