“Хувьсал” продакшн гэвэл мэдэхгүй хүн тун ховор. Тайзны урлагаар дагнан уран бүтээл туурвидаг байсан уран бүтээлчид сүүлийн үед дэлгэцийн урлагт анхаарал хандуулах болсон. Тэдний бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” зэрэг кино үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Тэгвэл Хувьсалынхан энэ нэгдүгээр сард шинэ залуу жүжигчдийнхээ бүтээлийг үзэгчдэд хүргэхээр зэхжээ.
Шинэ жилийн баяраар завгүй байдаг уран бүтээлчид өөрсдийн фейсбүүк хуудсандаа “Facebook-н бvх найзууддаа шинэ оны мэнд хvргэе…Ирэх 2015 ондоо эрvvл энх аз жаргалтай инээд баяр баяслаар дvvрэн байхыг хvсье…Та бvхнийг хvндэтгэсэн ХУВЬСАЛ продакшн” гэсэн мэндчилгээг фейсбүүк хуудсынхаа найзууддаа зориулан постолжээ.
Э.ТЭКҮ