ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хэн болох вэ?

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хэн болох вэ?

ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хэн болох вэ?

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өнгөрсөн хавар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Үүний дагуу дээрх албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах явц өрнөх ёстой. Тус албан тушаал сонирхогчид улс төр болон хуулийн салбарт цөөнгүй байгаа гэх.

Т.Мэндсайхан нь энэ албан тушаалд 2014 оны гуравдугаар сарын 24-нд томилогдож байсан бөгөөд дөрвөн жил гурван сар ажилласан юм. Харин одоогоор тус албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Сайнхишиг ажиллаж байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөлд голлох үүрэгтэй, хариуцлагатай албан тушаалтан нь Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаал байдаг. Тиймдээ ч энэ албан тушаалд “чанартай” хүн очих байх гэсэн хүлээлт үүсээд байгаа. Тэгвэл энэхүү албан тушаалд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг хүргэе.

Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх, өмгөөлөгч Р.Булгамаа, АН-ын Засгийн газрын үед БХБЯ-ны дэд сайд асан Г.Байгалмаа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Т.Батөлзий, Ерөнхийлөгчийн гааль татварын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх О.Амгаланбаатар, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүхийн ёс зүйн хорооны даргаар ажиллаж байсан өмгөөлөгч О.Алтангэрэл, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хашиж байсан н.Энхбаатар хуульч гээд олон хүмүүсийн нэрс энэхүү албан тушаал дээр яригдаж байгааг эх сурвалжууд хэллээ.

Р.БУЛГАМАА

Р.Булгамаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн ажилтай. Түүний улс төрийн замнал ИЗНН-аас эхэлсэн байдаг. 2016 оны сонгуулийн өмнө тэрбээр АН-д элсч, улмаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байхад  зөвлөхөөр  нь ажиллаж байлаа. Хуульчийн ажлын туршлагаар бол ИЗНН-даа Хууль зүйн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга, МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын арбитрч, Монголын залуучуудын холбооны Хууль эрх зүйн хорооны даргын алба хашиж явжээ.

Түүний аав Монгол Улсын гавьяат хуульч Ё.Ринзаан шүүхээс төрсөн гавьяатуудын нэг. Р.Булгамаа нь олон улсын арбитрын арбиртч, Хууль зүйн салбар болон Монголын их дээд сургуулийн салбарт тасралтгүй 20 шахам жил ажилласан билээ.

Г.БАЙГАЛМАА

АН-ын Засгийн газрын үед БХБЯ-ны дэд сайд байсан, одоогоор Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар ажилладаг. Тэрбээр МоАХ-ны Удирдах зөвлөлд байдаг. АН-ын ҮБХ-ны болон Ардчилсан эмэгтэйчүүдийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан, сүүлийн 10 гаруй жил Монголын Ардчилсан холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын сонгуульд хоёр ч удаа нэр дэвшсэн. Улс төрийн болоод төрийн ажлын туршлагатай боловсон хүчин юм.

 О.АЛТАНГЭРЭЛ

АН-ыг засаг барьж байх үед Хууль зүй яамны бодлогын хэлтэсийн даргаар ажиллаж байсан, чадварлаг залуу хуульчдын нэг. Долдугаар сарын 1-ний гэх хэрэгт ял шийтгэл хүлээсэн хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж, олон танигдсан.  ХҮН-ын гишүүнээсээ татгалзаж, УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан намын шинэчлэлийг дэмжиж, тус намын ҮБХ-ны гишүүн  болсон.

Т.БАТ-ӨЛЗИЙ

Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны  газрын даргаар ажилладаг. Тус яаманд насаараа ажилласан, мэргэшсэн төрийн албан хаагч гэж хэлж болно. Эрүүгийн багц хуулийн шинэчлэл дээр ажиллаж байсан туршлагатай хуульч.  З.Энхболдын гэргий гэдгээр нь буруутгахгүй юм бол түүнийг ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдлоо гэхэд мэргэжлийн бас мэргэшсэн гэх утгаараа барьцах, шүүмжлэх хүн бараг гарахгүй болов уу.

 

Э.ЭНХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж