“News” агентлаг 76:1 булангаараа дамжуулан парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад Ядамсүрэнгийн Санжмятавыг танилцуулж байна.
Тэрбээр Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч юм. Я.Санжмятав анх 1960 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. 1981 онд Дархан хотын политехникум, 1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг мал зүйч мэргэжлээр, 1997 он Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Ажлын гараагаар Эрдэнэт үйлдвэрээс эхэлж байсан аж. Тэр ч утгаараа “Эрдэнэт” үйлдвэрт ээлтэй байдаг төдийгүй “Эрдэнэт”-ийн 51 хувийг Стандарт банканд барьцаалж мөнгө авсан асуудлыг шалгах ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа юм.
Түүний гишүүн болсон түүхээс эргэн сөхвөл тэрбээр 2004 онд бие дааж нэр дэвшээд, ялалт байгуулж байсан юм. Тухайн үед түүнтэй хамт Д.Одхүү, Р.Амаржаргал нар бие даан нэр дэвшээд, мөн л ялалт байгуулсан аж. Я.Санжмятав одоо бол гурван парламентад сонгогдсон, Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан туршлагатай гишүүдийн нэг болоод байна.
Улс төрийн хүрээнийхэн түүнийг алтан дундаж гэдэг. Учир нь Я.Санжмятав тийм ч их улстөржөөд, сөрөг хүчин рүү дайраад байдаггүй. Бас ямар ч асуудлаар популизм хийгээд, цойлоод байдаггүй ёстой л алтан дундаж хүн дээ. Одоогийн парламентад Ардын нам олонх болж, бүхий л асуудлыг кнопоор шийдэх хүчтэй болсон тул Ардчилсан нам сулхан сөрөг хүчинд тооцогдож байна. Ийм үед түүнийг хатуухан хэдэн үг хэлээсэй гэж намын нөхөд нь хүлээдэг байж ч мэдэх юм.
Ингээд түүний товч намтарыг хүргэж байна.
Ажилласан байдал:
1981-1984 онд Эрдэнэт үйлдвэрт ажилчин, бригадын дарга
1989-1991 онд МХЗЭ-ийн төв хороонд зааварлагч, аймаг хариуцсан зохион байгуулагч
1991-1993 онд МЗХ-ны Гүйцэтгэх хороонд нарийн бичгийн дарга, Интер-М нэгдлийн захирал
1993-1997 онд МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Залуу удирдагч” сангийн ерөнхийлөгч
1997-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх
1998-1999 онд АН-ын санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга
1999 оноос МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, салбар байгууллагуудыг удирдах хэлтсийн дарга
1999-2000 онд Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын нөөцийн газрын дарга
2000-2007 онд Завхан аймгийн Ардчилсан намын дарга
2003 оноос Алтан гадас ассоциацийн захирал
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2007-2008 онд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
2008-2012 онд Завхан аймгийн засаг дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн тухайн үед Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар томилогдон ажиллаж байна.
zochin 2018-09-11 139.5.218.182
UURHAIN SALBAR TZ-AAS ILUU TOM BAIGUULLAG ILUU TSALIN AVAH ESTOI GEJ HEL
zavhan 2018-09-11 103.9.88.162
Zavhanchuud bid 3 udaa ulsiin ih hurald songoson .Odoo aimgiin zasag dargaar songovol bidend heregteim u.
Хүн 2018-09-11 103.242.44.167
ЭНЭ ЗАГАСАН ХҮНЭЭС ӨӨР ОЛТГТОЙ ХҮН ЗАВХАНААС ОЛДОХГҮЙ Л БАЙГАА ЮМ БАЙХ ДАА.
Монгол 2018-09-11 103.242.44.167
ЭНЭ ХҮН ЮУ Ч МЭДЭХГҮЙ ЮМ ЧИНЬ ХАТУУ БАЙТУГАЙ ЗӨӨЛӨН ҮГ Ч ХЭЛЖ ЧАДАХГҮЙ. КОРОЛЯГИЙН ХОЙД ДҮР.
зочин 2018-09-11 203.91.115.45
Яахав улс орон ороо бусгаа тогтворгүй үед иймэрхүү дунджуудын хэрэгцээ гардаг. Жишээ нь Багабандийг дурьдаж болно. Бусад үед бол онцын хэрэгцээ байхгүй.
Зочин 2018-09-11 203.91.115.45
Яахав улс орон ороо бусгаа тогтворгүй үед иймэрхүү дунджуудын хэрэгцээ гардаг. Жишээ нь Багабандийг дурьдаж болно. Бусад үед бол онцын хэрэгцээ байхгүй.
саак 2018-09-11 122.201.31.11
уг нь шударга мэдрэмжтэй зохион байгуулах өндөр чадвартай мундаг хүн шүү дээ монголчууд яахав дээ дуугүй байвал донгио гэнэ дуугарахаар сагсуу гэнэ дундуур нь явахаар бас л гоочлоно
Я.Санжмятав анх 1960 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. 2018-09-11 103.11.195.34
Я.Санжмятав анх 1960 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн.
ламбаа 2018-09-11 203.91.115.39
бөөрөнхий бөөс л шүү дээ.
Зочин 2018-09-11 66.181.191.155
Туул гол орчмын барилганууд хөрсний гүний гулсалтанд орж эхэлсэн гэнэ шүү. Анхааралтай байх хэрэгтэй боллоо
Зочин 2018-09-11 202.126.89.172
Энэ муу хүн
Irgen 2018-09-11 43.243.161.23
Jinhene ner hund muutai horchin huuhenchin arhichin nohor gedeg yum bn lee dee.
nuudel 2018-09-11 43.249.37.35
ankh 1960 ond turuud daraa n heden ond haana tursiin bol.