Telegram-ийн шинэ байр суурийг Кремль сайшаав

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

Telegram-ийн шинэ байр суурийг Кремль сайшаав

Telegram-ийн шинэ байр суурийг Кремль сайшаав

ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Тоон болон технологийн хөгжил хариуцсан тусгай төлөөлөгч Дмитрий Песков Telegram компанийн мессенжерийн үйлчилгээндээ баримталж байгаа шинэ бодлогыг сайшааж байгаагаа хэлсэн байна. Гэхдээ тус компанийн төлөөлөлтэй биечлэн уулзаагүй гэдгээ тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Telegram компани одоогоос бараг жилийн өмнөөс мессенжер үйлчилгээний хэрэглэгчдийн нууцлалын асуудлаас болон Оросын Засгийн газартай санал зөрөлдөөнтэй байсан юм. Оросын шүүхийн зүгээс тус компанийн хэрэглэгчдийн IP хаяг болон, утасны дугаарыг өгөхийг шаардсан боловч татгалзсан юм. Оросын шүүх эдгээр хэрэглэгчийг терроризмтэй холбоотой гэж үзсэн юм.

Харин өнгөрсөн сард Telegram компани Оросын Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж